ЭМЯ: Улаанбаатарт 105, орон нутагт 34 тохиолдол батлагдаж НЭГ хүн эндэв

ЭМЯ: Улаанбаатарт 105, орон нутагт 34 тохиолдол батлагдаж НЭГ хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 139 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 105
  • Орон нутагт 34 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 4449 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1651
  • хүндэвтэр 2187
  • хүнд 514
  • нэн хүнд 97 хүн байна.

Мөн хугацаанд 80-аас дээш насны нэг хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1944 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.