МАН-ын XXX Их хурал УБ паласт үргэлжилж /2021.12.06/ байна. Энэ удаагийн хуралдаанд 1245 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны эхэнд мандатын комисс итгэлээ тавьж үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж илтгэл тавилаа.
Энэ удаагийн хурлын гол зорилго нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах юм. Мөн хэд, хэдэн тогтоол баталж, дүрмэндээ өөрчлөлт оруулна. Тодруулбал, авлигатай тэмцэх тогтоол баталж намын үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулан авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг намаасаа хасах хүртэлх заалтыг оруулж байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлийг ЭНД дарж уншина уу.
- XXX Их хурлаар хэлэлцэх асуудлууд:
- МАН-ын даргыг сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэнэ.
- Намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах,
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хүний эрхийг хамгаалах, хуульд заасан хүний эрхийн зөрчилтэй заалтыг засаж, дэвшилтэд бодлогоо танилцуулах аж. Харин сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавина. Мөн Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар гишүүдтэйгээ санал солилцоно гэх мэдээлэл байна.