Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ

Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон дэлхийн 10 улсад голомтлон тархаж буй бөгөөд тэдгээр улсаас ирж буй гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй. Харин монгол иргэдийг хүлээн авч 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Үүний тулд 14 тусгаарлан ажиглах байранд 1,377 хүнийг хүлээн авах бэлтгэл хангасан билээ. 

Омикрон хувилбар голомтлон тархаж буй улс:

  • ӨАБНУ,
  • Ботсвани
  • Ангол
  • Эсватини
  • Лесото
  • Намиби
  • Замби
  • Малави
  • Мозамбик
  • Зимбабве

Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмжээ. Харин энэ улсаас ирэх манай улсын иргэд шинжилгээний "сөрөг" хариутай байх бөгөөд ирээд өөрийн хөрөнгөөр тусгаарлагдах юм. 




Өнөөдөр хулгана өдөр

20 цагийн өмнө