Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжлах тус намын Их хурал маргааш болно

Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжлах тус намын Их хурал маргааш болно

МАН-ын Их хурал маргааш /2021.12.06/ болно. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг батламжлах юм. Л.Оюун-Эрдэнийг 2021 оны зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч одоог хүртэл батламжлаагүй.

Түүнээс хойш МАН-ын дүрмийн дагуу намын Их хурал товлогдохоор төлөвлөгдөж байсан ч хэд хэдэн удаа хойшилж байв.

МАН-ын дүрэмд Намын Их хурлаар намын даргыг сонгоно гэж байсан ч дүрмийн 20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт намын дарга гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно гэж заажээ. Энэ дагуу Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон юм.