Өнөөдрөөс эхлэн чингэлэг тээврээр ачаа, бараа татна

Өнөөдрөөс эхлэн чингэлэг тээврээр ачаа, бараа татна

Замын-Үүд-Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажил өнөөдөр /2021.12.05/-өөс эхэллээ.

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн Мягмар гарагт мэдээлэл хийх үеэрээ, "Гурав хоногийн дараагаас БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан ачаа бараа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээвэр хэлбэрээр Замын-Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ" гэж мэдэгдсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа аж.

Харин зарим иргэд, "Өнөөдөр Эрээн хотын оршин суугчид шинжилгээгээ өгөөд бүгд сөрөг гарвал 48 цагийн дараа гаалийн хашаа руу орж гараар ангилж ялгах ачаануудаа ангилж ялгаж болно. Гэхдээ монгол машин орох болоогүй гэсэн шийдвэр Хятад талаас гарсан байна" гэсэн мэдээллийг өгч байна. 

АЧИЛТЫН ТУРШИЛТЫН БИЧЛЭГ: