УБТЗ-ын дарга Х.Хэрлэн ажлаа хүлээн авлаа

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн ажлаа хүлээн авлаа

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Түүнд албаны тамга тэмдгийг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гардуулж өгөв.

Х.Хэрлэн нь өнгөрсөн арван нэгдүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдааны шийдвэрээр УБТЗ-ын даргаар томилогдсон юм. Тэрбээр 2017 оноос Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байв.

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр  
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Монгол Улсын Засгийн газрын  2017 оноос АМГТГ-ын даргаар тус тус ажиллаж байсан.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө