Спиртийн үйлдвэрийн гүний худгаас цогцос олджээ

Спиртийн үйлдвэрийн гүний худгаас цогцос олджээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор гэх газар спиртийн үйлдвэрийн гүний худгаас хүний хувцас, гутал гарч ирсэн гэх дуудлагыг өчигдөр (2021.12.03) иргэн аймгийнхаа Онцгой байдлын газарт өгчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ашиглалтаас гарсан, 3.5 метр гүн устай, долоон метр гүний худгийн усыг соруулж, тус сумын харъяат, 67 настай эрэгтэй Х-гийн цогцсыг гарган, Орхон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгснөөр шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.




Өнөөдөр хулгана өдөр

46 минутын өмнө