Баян-Өлгий аймагт бүх төрлийн бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

Баян-Өлгий аймагт бүх төрлийн бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

Баян-Өлгий аймагт өчигдрөөс бүх төрлийн шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, Өлгий хотын шатахуун түгээх станцууд  АИ92 бензинийг 2700, А80-ыг 2680, дизель түлшийг 2700 төгрөгөөр тус тус худалдаж эхлээд байна. Шатахуун импортлогчид үнийн өсөлтийн шалтгааныг ОХУ-д тухайн төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн, Үнийн зөвлөлөөс шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргасантай холбон тайлбарлав. Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймагт шатахууны үнэ өнгөрсөн 6 дугаар сартай харьцуулахад АИ92 бензин 1070, А80 бензин 1080, дизель түлш 860 төгрөгөөр тус тус нэмэгдээд байна.