ШУУРХАЙ: Хөвсгөлийн “Дөрөлж” нууранд живсан шатахуунтай автомашиныг гаргах ажиллагаа үргэлжилж байна

ШУУРХАЙ: Хөвсгөлийн “Дөрөлж” нууранд живсан шатахуунтай автомашиныг гаргах ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж” нуур гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хамтран татан гаргах ажиллагааг зохион байгуулж гурав дахь өдрөө ажиллаж байгаа талаар Монцамэ агентлагаас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр  /2021.12.03/ 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсэж зайлуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул  түр зогсоож өнөөдөр /2021.12.04/ өглөө  9 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ.

Дөрөлж нуур, 2021.12.03

Сонирхуулахад, шатахуун тээвэрлэж яваад живсэн “Дөрөлж” нуурын мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байгаа аж. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг  Хөвсгөл аймгийн ОБГ-аас  анхааруулан сэрэмжлүүлсэн байна.