Энэтхэгт омикрон хувилбар бүртгэгдсэн ч, Г.Занданшатар тэргүүтэй албан тушаалтнуудыг 10 хоног тусгаарлахгүй гэв

Энэтхэгт омикрон хувилбар бүртгэгдсэн ч, Г.Занданшатар тэргүүтэй албан тушаалтнуудыг 10 хоног тусгаарлахгүй гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдрүүдэд Энэтхэг улсад айлчилж байна. Айлчлын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Адьшаа, Б.Саранчимэг, Г.Дамдинням, С.Чинзориг, Ч.Ундрам УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон бусад албан тушаалтнууд багтсан.  Тус айлчлал энэ сарын 5-нд дуусаж, албанынхан эх орондоо ирэх юм.

Тэгвэл БНЭУ-д коронавирус халдварын омикрон хувилбар бүртгэгдээд байна. Тухайлбал, Энэтхэгийн өмнөд хэсгийн Карнатака мужид хоёр хүн халдвар авч, омикрон гэдэг нь батлагджээ. Хоёр тохиолдлын нэг нь Өмнөд Африкаас ирсэн нь батлагдсан бол нөгөө нь ойрын үед гадаад руу аялаагүй Бенгалуру хотын эмч аж.

Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад гишүүд, сайд нарыг 10 хоног тусгаарлах журамтай юм.

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тайлбар өгөхдөө "БНЭУ-д айлчлал хийж буй УИХ-ын дарга болон дагалдан яваа гишүүд, сайд нарыг буцаж ирэхэд нь тусгаарлахгүй. Одоогийн байдлаар 28 улс оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Манай улсын хувьд голомтлон тархаж буй улс орнуудаас ирж буй иргэдийг 10 хоногийн хугацаатай тусгаарлаж байгаа. Шинэ хувилбар бүртгэгдсэн орнууд дундаас дотооддоо алдаагүй, тусгаарлалтад байхдаа батлагдсан тохиолдлууд ч бий шүү дээ" гэв.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

43 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

44 минутын өмнө