Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 318 шинэ тохиолдол батлагджээ. Үүнээс нийслэл хотод 162, орон нутагт 155 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд архаг хууч өвчин нь Covid-19-тэй хавсарсны улмаас 21-40 насны нэг 80-аас дээш насны нэг хүн нас барсан байна. Хоёр хүн хүндэрчээ. Өнөөдрийн байдлаар 4940 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 1897, хүндэвтэр 2391 , хүнд 563, нэн хүнд 89 хүн байна.
