ХӨСҮТ-ийн байрыг засварлаж эхэлжээ

ХӨСҮТ-ийн байрыг засварлаж эхэлжээ

2022 оны төсөвт ХӨСҮТ-ийн байрны засварт нэг тэрбум төгрөгийг суулгасан. Тэгвэл уг эмнэлгийн барилгын засварын ажил эхэлжээ.

Эмнэлгийн дотоод заслаас гадна тасгуудын засвар, цэвэрлэх байгууламж, агааржуулалтын хоолойг шинэчлэх ажил үлдээд буй. Учир нь сүрьеэгийн тасаг зэрэг зарим тасгийг тусгаарлах зайлшгүй шаардлага бий. Ташрамд дурдахад, ХӨСҮТ-ийн шинэ байрны барилгын ажлыг ирэх оноос олон улсын төслийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм.