АНУ-ыг зорьж буй иргэд “24 цагийн дотор өгсөн сөрөг” гэсэн PCR-ын хариутай байх шаардлага тавигдаж эхэллээ

АНУ-ыг зорьж буй иргэд “24 цагийн дотор өгсөн сөрөг” гэсэн PCR-ын хариутай байх шаардлага тавигдаж эхэллээ

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн “Омикрон” шинэ хувилбар зарим улс оронд бүртгэгдсэнтэй холбоотойгоор гадаадын ихэнх орнууд хилээр нэвтрүүлэх журамдаа өөрчлөлт оруулсаар байна.

Тухайлбал, АНУ-ын Вашингтон хот дахь Элчин сайдын яамны Консулын хэлтсээс, “2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн АНУ-ыг зорьж байгаа бүх хүн вакцинд хамрагдсанаас үл хамааран онгоцонд суухаас өмнөх 24 цагийн дотор өгсөн коронавирусийн сөрөг  PCR шинжилгээтэй байх шаардлага тавигдахаар боллоо” гэж мэдэгдлээ.