ДЭМБ: Бүх улс орон Омикрон хувилбарт бэлэн байх ёстой

ДЭМБ: Бүх улс орон Омикрон хувилбарт бэлэн байх ёстой

ДЭМБ бүх улс орон коронавирусийн Омикрон хувилбарын болзошгүй өсөлтөд бэлдэх ёстой хэмээн мэдэгдлээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши “Омикрон хувилбарын газарзүйн тархалт одоогийн мэдээлснээс илүү өргөн байх магадлалтай” гэжээ. Мөн тус байгууллагын бүс нутгийн онцгой байдлын газрын дарга, доктор Бабатундэ Оловокүр “аялал жуулчлалыг бүхэлд нь хориглох нь зөвхөн улс орнуудад  “Омикрон” хувилбар нэвтрүүлэхийг хойшлуулах болно” гэв.

“Омикрон” хувилбар бүртгэгдсэн Өмнөд Африкийн бүс нутагт халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж байна. Гэвч эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо  харьцангуй бага байгааг ДЭМБ-ын Өмнөд Африк дахь төлөөлөгч мэдэгджээ. Сүүлийн 24 цат Өмнөд Африкт коронавирусийн 11,500 тохиолдол бүртгэгдээд байна. Омикрон хувилбар бүртгэгдэхээс өмнө Өмнөд Африкт өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-300-д хэлбэлзэж байсан юм.

Эх сурвалж: CNN