БНХАУ-ын хүндийн өргөлтийн тамирчид ДАШТ-д оролцохгүй

БНХАУ-ын хүндийн өргөлтийн тамирчид ДАШТ-д оролцохгүй

Энэ арванхоёрдугаар сарын 07-нд Узбекстан улсад хүндийн өргөлтийн ДАШТ болно.Тус тэмцээн нь нийт 10 хоног үргэлжлэх бөгөөд БНХАУ оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тодруулбал, БНХАУ-ын баг тамирчид коронавирусийн шинэ хувилбар болох омикронтой холбоотой хүндрэл үүссэн тул улс орнуудын хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэжээ. Цаашлаад хэд хэдэн улс орнууд оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байгаа аж.

Эх сурвалж: Insidethegames