Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин Хатан хааны дуурийн театрт анх удаа дуулах гэж байна. Тэрбээр Ж.Вердийн “Набукко” дуурийн Набуккагийн дүрд арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ныг хүртэл тоглох юм. Монголынхоо нэрийг дэлхийн сонгодог урлагт гаргаж түүний хувьд өнгөрсөн сард дэлхийн хамгийн алдартай театруудын нэг Венийн дуурийн театр (Wiener Staatsoper)-ын тайзнаа анх удаа дуулсан билээ.
