Норвегид шинэ жилийн хүлээн авалтад оролцсон 40 хүн Омикрон хувилбараар өвчилжээ

Норвегид шинэ жилийн хүлээн авалтад оролцсон 40 хүн Омикрон хувилбараар өвчилжээ

ЭМЯ-ны мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга О.Батбаяр шинээр бүртгэгдсэн Омикрон хувилбарын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өмнөд Африкийн судлаачид “Дельта”-аар өвдсөн хүмүүс  “Омикрон” хувилбараар дахин өвдөх эрсдэлтэй байгааг мэдээлсэн. Мутаци дархлаа султай хүмүүсийн биед үүсдэг. Омикрон хувилбар ч мөн дархлаа султай хүмүүсийн биед үүссэн байх магадлалтай гэдгийг тус улсын эрдэмтэд хэлж байна.

ДЭМБ-ын зарласнаар нийт 25 улсад Омикрон хувилбар бүртгэгдээд байна. Норвеги улсад шинэ жилийн хүлээн авалтад орсон 40 гаруй хүн Омикроны хувилбараар өвчилсөн гэсэн мэдээлэл байна. Мөн шинээр Монголчууд өргөнөөр аяладаг АНЭУ, Саудын Араб улсад энэ тохиолдол бүртгэгдээд байна.

Норвеги улсад шинэ жилийн хүлээн авалтад орсон 40 гаруй хүн Омикроны хувилбараар өвчилсөн гэсэн мэдээлэл байна. Мөн шинээр Монголчууд өргөнөөр аялдаг АНЭУ, Саудын Араб улсад энэ тохиолдол бүртгэгдээд байна” гэв.