О.Батбаяр: Мутаци дархлаа султай хүмүүсийн биед үүсдэг

О.Батбаяр: Мутаци дархлаа султай хүмүүсийн биед үүсдэг

УОК-ын дэргэдэх Эрдэмдийн зөвлөлийн дарга О.Батбаяр ЭМЯ-ны мэдээллийн үеэр коронавирусийн шинээр бүртгэгдсэн мутаци Омикроны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өмнөд Африкийн судлаачид “Дельта” хувилбараар өвдсөн хүмүүс  “Омикрон” хувилбараар дахин өвдөх эрсдэлтэй байгааг мэдээлсэн. Мутаци дархлаа султай хүмүүсийн биед үүсдэг. Омикрон хувилбар ч мөн дархлаа султай хүмүүсийн биед үүссэн байх магадлалтай гэдгийг тус улсын эрдэмтэд хэлж байна.

ДЭМБ-ын зарласнаар нийт 25 улсад Омикрон хувилбар бүртгэгдээд байна. Норвеги улсад шинэ жилийн хүлээн авалтад орсон 40 гаруй хүн Омикроны хувилбараар өвчилсөн гэсэн мэдээлэл байна. Мөн шинээр Монголчууд өргөнөөр аяладаг АНЭУ, Саудын Араб улсад энэ тохиолдол бүртгэгдээд байна.

Европын холбооны зүгээс вакцин үйлдвэрлэгчдийг тус хувилбарт анхаарал хандуулахыг уриалсан бол “Pfizer” болон “Moderna” компаниуд Омекронд чиглэсэн шинэ вакцины судалгаа хийхээ мэдэгдсэн.

Тус хувилбарын судалгааны эхний үр дүнгүүд гарсан. Тухайлбал, Оксфордын их сургуулийн судалгааны баг вакцины гурав дахь тунг нэмэлтээр хийх нь дархлааны Т эсийн идэвхжлийг эрс нэмэгдүүлж, улмаар хариу урвалыг эрчимжүүлж буй нь Омикроны эсрэг үр дүнтэй байгааг нотолж байна гэсэн судалгааг өчигдөр танилцуулсан байна.

Мөн Израилийн судлаачид вакцины хоёр дахь тунгаа саяхан хийлгэсэн хүмүүс болон гурав дахь тунгаа нэг сарын дараа хийлгэсэн хүмүүст Омикроны эсрэг халдвараас хамгаалах чадвар 90 хувь байгааг зарласан” гэв.