ЭМЯ: Улаанбаатарт 227, орон нутагт 147, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 1 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 227, орон нутагт 147, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 1 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 375 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт 227
  • Орон нутагт 147
  • Гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Одоогоор халдвар авсан 5114 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 960 нь хүүхэд, 168 нь жирэмсэн эх байна.

Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 гаруй насны гурван иргэн энджээ. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 1938 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.