Ч.Болортуяа: Г.Ганбатын эсрэг цагдаад гомдол гаргаагүй. Иргэд Ерөнхий сайдын үйл ажиллагааг шүүмжлэх эрхтэй

Ч.Болортуяа: Г.Ганбатын эсрэг цагдаад гомдол гаргаагүй. Иргэд Ерөнхий сайдын үйл ажиллагааг шүүмжлэх эрхтэй

Иргэн Г.Ганбат өөрийн твиттер хуудастаа, “тодорхой нэр дурдахгүйгээр нэгэн улс төрчийг шүүмжилсэн байдаг”. Гэтэл түүнийг цагдаагийн байгууллагаас дуудаж, 100 мянган төгрөгөөр торгосон талаар өчигдөр /2021.12.02/ манай сайтад ярилцлага өгсөн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Учир нь түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүндэд халдсан гэж үзсэн байж болзошгүй байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, “Ерөнхий сайд, түүний ажлын алба иргэн Г.Ганбатын эсрэг цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааг шүүмжлэх эрхтэй” гэж мэдэгдлээ.