Б.Ууганбаяр: "Омикрон" хувилбарын улмаас нислэгүүд цуцлагдаж байгаа тул гадаадад очвол гацах эрсдэлтэй

Б.Ууганбаяр: "Омикрон" хувилбарын улмаас нислэгүүд цуцлагдаж байгаа тул гадаадад очвол гацах эрсдэлтэй

ЭМЯ-аас долоо хоног бүрийн Баасан гарагт халдварын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг өгдөг. Энэ долоо хоногийн мэдээллийн эхэнд тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр иргэдийг гадаадад аялахгүй байхыг зөвлөлөө.

Тэрбээр “Шинэ хувилбар Омикроны улмаас зарим улс орон гаднаас ирж буй иргэдээ 10 хоног тусгаарлах зохицуулалтыг хийж эхлээд байна. Мөн бусад орон ч ийм шийдвэр гаргах эрсдэлтэй байгаа. Жилийн өмнө улс орнууд хөл хорио тогтоож, гаднаас ирж буй иргэдээ тусгаарлах арга хэмжээ авч эхэлсэн энэ зохицуулалт руугаа эргээд шилжиж болзошгүй. Мөн хоёр улсын хооронд нислэг цуцлагдах эрсдэлтэй байгаа тул иргэд гадаадад очиж, гацаж болзошгүй. Тиймээс зөвлөмж болгож үүнийг хэлмээр байна.

ДЭМБ ялангуяа вакцингүй мөн ахмад настай иргэд, хүүхдүүдийг гаднын орон руу явахгүй байхыг зөвлөж байгаа. Иргэд шинэ жил болж байгаатай холбогдуулан гаднын орон руу аялахаар төлөвлөж байгаа бол эрсдэлээ тооцож үзэх хэрэгтэй. Ялангуяа хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулж байна” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТААС ҮЗЭХ: