Ким Чол Сань: Солонгосын Засгийн газар монгол охин хүчирхийлэлд өртсөн хэргийг шуурхай, шударгаар шийдэх болно

Ким Чол Сань: Солонгосын Засгийн газар монгол охин хүчирхийлэлд өртсөн хэргийг шуурхай, шударгаар шийдэх болно

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид монгол охиныг зодож, хүчээр архи уулган 6 цаг гаруй хүчирхийлсэн хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр монгол иргэд нэгдэн БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны гадна тайван жагсаал хийж, эрх нь зөрчигдсөн охиныг хамгаалалтад авах, хэргийг шударгаар шийдэх, уучлал гуйхыг шаардлаа.

Энэ үеэр  БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Ким Чол Сань тайлбар өглөө. Тэрбээр “Манай БНСУ, Монгол Улс хоёр дипломат харилцаа тогтоосноос хойш 30 жил байна. Удаан хугацааны найрсаг харилцаатай үед ийм хэрэг гарсанд туйлын харамсалтай байна. БНСУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтны хувьд энэхүү асуудлыг нэн даруй шударгаар шийдэхийн тулд БНСУ-ын холбогдох албаныхантай зөвлөлдөж байна. Манай БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэргийг шуурхай, шударгаар шийдэхэд анхаарах болно. Энэ хэрэг шийдэгдсэний дараа бид албан ёсоор Монгол Улсын засгийн газарт мэдэгдэх болно. Бид энэхүү асуудлаар өчигдөр МУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзсан. Сурагч болон сурагчийн эцэг эхийн аюулгүй байдалд Солонгосын засгийн газар анхаарах болно. Холбогдох агуулгын талаар Элчин сайдын яамны албан ёсны сайдтаа эргэн мэдээлнэ” гэлээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө