ДЭМБ-аас Омикрон хувилбартай холбоотой ахмад настай иргэдийг эрсдэлтэй орнуудад аялахгүй байхыг зөвлөлөө

ДЭМБ-аас Омикрон хувилбартай холбоотой ахмад настай иргэдийг эрсдэлтэй орнуудад аялахгүй байхыг зөвлөлөө

Шинэ төрлийн “Омикрон” хувилбартай холбоотой Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ) коронавирусийн халдварт өртөмтгий вакцин хийлгээгүй хүмүүс, тэр дундаа 60-аас дээш насны иргэдийг эрсдэлтэй орнуудад аялахаа түр зогсоох зөвлөмж гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Омикрон хувилбар дэлхийн 20 гаруй оронд бүртгэгдээд байна. АНУ-д өчигдөр/2021.12.02/ Омикроны таван тохиолдол батлагдаж, хил дээрх хяналт шалгалтыг чангатгаж эхэлсэн. Мөн Канад улс хилээр вакцингүй иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав. Япон улс Африкийн 10 улсын иргэдэд хилээ түр хаагаад байна. Сингапур улс хилээр нэвтэрч буй бүх иргэнээс PCR шинжилгээ авах шийдвэр гаргажээ. Энэ мэт дэлхийн улс орнууд халдварын тархалтаас сэргийлэхийн тулд шуурхай арга хэмжээнүүдийг авч эхэлсээр байна.

Эх сурвалж: Guardian




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө