Хүүхдүүдийг алгадаж, цохиж буй багш М-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Хүүхдүүдийг алгадаж, цохиж буй багш М-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цэцэрлэгийн багш М нь ахлах бүлгийн дөрвөн настай сурагчидтайгаа зүй бусаар харилцаж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан. Энэ үйл явдал энэ сарын 2-ны өдөр болсон байгаа юм. Тус багш М нь ангийнхаа хүүхдийг жагсаан зогсоож, алгадан, гараараа чичилж, цохьсон байдаг. Тэгвэл тус хэргийг Эрдэнэбулган сумын цагдаагийн газраас шалгаж байна.

ҮЗЭХ: