Г.Алтанхуяг: Ардын намын бүлэг олонхоороо түрий барьж Үндсэн хууль зөрчихөө хэзээ болих юм бэ

Г.Алтанхуяг: Ардын намын бүлэг олонхоороо түрий барьж Үндсэн хууль зөрчихөө хэзээ болих юм бэ

УИХ-ын чуулганы Баасан гараг/2021.12.03/-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг тухайн хуралд санал болгож болно” гэсэн заалтын талаар Г.Алтанхуяг гишүүн асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Г.Алтанхуяг “Улаан цайм Үндсэн хууль зөрчиж хууль баталж байгааг яах юм бэ. Энэ хуулийн төсөл анх яригдаж байхад маш олон гишүүн хэлсэн. Гэхдээ Ардын намын бүлгээ юу ч хэлээгүй. Ардын намын бүлэг үүнийг ярьж тохирсон гээд улайм цайм Үндсэн хууль зөрчсөн шүү дээ.

МУ-ын Үндсэн хуулийг хэн зөрчих ёсгүй байхад “Ардын намын бүлэг шийдсэн” гэж хэлээд Үндсэн хууль зөрчиж, хууль баталчхаж байна. Улаан цайм Үндсэн хууль зөрчихөө хэзээ болих юм бэ. Олонхоороо түрий барьж Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж болохгүй шүү дээ. Энэ дээр ямар хариуцлага тооцох юм бэ. Та нарын санааг би ойлгосон. Та нар орон нутгийн сонгуульд намынхаа хүмүүсийг айлгах гэж хийсэн ажил юм байна лээ. Энэ тоглоом биш. Үндсэн хууль зөрчиж хууль батлаад байгаа хүмүүст хэн хариуцлага хүлээлгэх вэ.

Хоёрдугаарт, энэ хуулийг засаж байгааг би дэмжиж байна. Аймаг, дүүрэг, орон нутгийн сонгуулиар тэндээсээ Засаг даргаа нэр дэвшүүлнэ гэж Үндсэн хуульд биччихээд байхад  үгүй, Ерөнхий сайд юмуу дээд шатны засаг дарга нь дээрээс нь нэр оруулна гэж хийсэн. Энэ бол намынхаа дотоод асуудлыг Үндсэн хууль зөрчих замаар хийж байгаа асуудал.

Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариулт өглөө. Тэрбээр “Г.Алтанхуяг гишүүнтэй ярьж байгаа зүйлтэй санал нэг байна. Үндсэн хууль зөрчсөн шинжтэй асуудлыг засаж байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр МУ-ын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хэсэгчлэн хүлээж авсан. Хоригийг хүлээж авсантай холбогдуулан хуулиа засаж, янзлах нийцүүлэх асуудал үүссэн. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 56.3, 56.4-т заасан “Шаардлага хангасан хүнийг тухайн хуралд санал болгож болно” гэснийг хасаж байгаа. Таны яриад байгаа зүйл байхгүй болж байгаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: