Өмнөд Африкт “Омикрон” хувилбарын тархалт огцом нэмэгдэж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 11 мянгад хүрчээ

Өмнөд Африкт “Омикрон” хувилбарын тархалт огцом нэмэгдэж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 11 мянгад хүрчээ

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон Өмнөд Африкт давамгайлж, халдварын огцом өсөлтийг бий болгож байна хэмээн тус улсын эрүүл мэндийн албанаас мэдэгдлээ.

11 дүгээр сарын сүүлээр Өмнөд Африкт өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо дунджаар 200-300 байсан. Харин Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш энэ тоо огцом нэмэгдэж, өчигдөр/2021.12.02/ гэхэд 11,500 шинэ тохиолдол илэрчээ. Үүний өмнөх өдөр мөн 8500 гаруй халдварын тохиолдол батлагдсан байна.  

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын(ДЭМБ) мэдээлснээр Омикрон хувилбар одоогоор дэлхийн 24 гаруй оронд бүртгэгджээ. Тус байгууллагын мэргэжилтнүүд болон Өмнөд Африкийн Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн (NICD) эрдэмтэд “өмнө нь халдвар авч эдгэсэн хүмүүс дахин Омикрон вирусээр өвдөх магадлалтай” анхааруулж буй. Гэхдээ хүнд өвдөхөөс хамгаалж чадах зүйл бол вакцин гэдгийг онцолж байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө