Монгол охиныг зодсон сурагчдад шийтгэл оногдуулахыг хүссэн өргөдлийг Хөх Ордны сайтад гаргалаа

Монгол охиныг зодсон сурагчдад шийтгэл оногдуулахыг хүссэн өргөдлийг Хөх Ордны сайтад гаргалаа

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш зодож, хүчээр согтууруулах ундаа уулгасан хэрэг гарч олон нийтийг цочирдуулаад байна.

Тэгвэл Монгол иргэд нэгдэн “охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад өргөдөл гаргажээ. Хөх Ордны албан ёсны сайт нь Ерөнхийлөгчийн ордны нээлттэй самбар гэж хэлж болно. Хэрэв 200 мянгаас дээш зөвшөөрсөн санал авбал уг асуудал Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрч, яаралтай арга хэмжээ авдаг.

Саналыг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл авах юм байна. Та ЭНЭХҮҮ холбоосоор орж “동의” гэсэн товчийг дарснаар саналаа өгөх боломжтой. Мөн хэдэн хүн санал өгснийг харах боломжтой.