Их хэмжээний бууны сум тээвэрлэж явсан 14-15 насны хүүхдүүдийг  баривчилжээ

Их хэмжээний бууны сум тээвэрлэж явсан 14-15 насны хүүхдүүдийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 14-15 насны хүүхдүүд, насанд хүрсэн нэг иргэний хамт их хэмжээний бууны сум тээвэрлэж явсныг шалгалтын үеэр илрүүлжээ.

Улмаар хүүхдүүдийн авч явсан сумыг хураан авч, шүүхийн шинжилгээний төвд шинжлүүлэхээр өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас уг сумыг байлдааны эсвэл ангийн зориулалттай эсэхийг тогтоох бөгөөд хүүхдүүдийн сум тээвэрлэж явсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Тухайн хүүхдүүд Драгон автовогзалаас орон нутаг руу их хэмжээний сум тээвэрлэхийг завдсан байж болзошгүй байна.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө