Н.Алтанхуяг: Гишүүдийн тойргийн мөнгө анх 5 сая төгрөг байсан ч одоо 1000 дахин өсөөд таван тэрбум руу дөхөж байна

Н.Алтанхуяг: Гишүүдийн тойргийн мөнгө анх 5 сая төгрөг байсан ч одоо 1000 дахин өсөөд таван тэрбум руу дөхөж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг саналаа хэллээ.

Тэрбээр, "Өнгөрсөн жил төсвийг хэлэлцэж байхад сүүлийн 15 жилийн улсын төсөвт дүн шинжилгээ хийгээд УИХ-аар хэлэлцэх талаар Г.Занданшатар даргад хэлж байсан. Гэтэл одоо нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд дараагийн төсвийг баталчихлаа. Ерөнхийдөө бид нар буруу төсөв баталж дампуурч байна. Иймээс тус дүгнэлтийг ярих хэрэгтэй байна.

Мөн татвар төлөгчдийн мөнгийг үргүй зүйлд зарцуулж болохгүй. Гишүүдийн тойргийн мөнгө анх 5 сая төгрөг байсан ч одоо 1000 дахин өсөөд таван тэрбум руу дөхөж байна.  Зарим тойрогт 10 тэрбум. Монгол Улс биш 76 гишүүний улс боллоо. Энэ их мөнгийг үр ашиг багатайгаар тарааж байснаас нэг зүйл рүү зарцуулсан бол Дарханы замаа өдийд барьчихсан байх байсан" хэмээн хэллээ.