Н.Анхбаяр: БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд ажлаар хотоос гарсан тул орлож буй хүнтэй өнөөдөр уулзана

Н.Анхбаяр: БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд ажлаар хотоос гарсан тул орлож буй хүнтэй өнөөдөр уулзана

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш зодон, хүчээр согтууруулах ундаа уулгасан хэрэг болсон талаар Солонгос улсын MBC телевиз мэдээлсэн билээ.

Тэгвэл тус хэргийн талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Би тус хэргийн талаар өнөөдөр мэдсэн. Одоогоор бид энэ асуудалд санаа зовж, анхаарч ажиллаж байгаа. Ийм аймшигтай хэргийг ГХЯ зориудаар мэдээгүй, анхаарахгүй байгаа юм биш. Шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн болон дипломатын аргаар авна. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ажлаар хотоос гараад явсан байгаа гэсэн харин орлож буй албан тушаалтай өнөөдөр уулзана” гэв.