"Алтан гадас" одон хүртсэн ТҮК-ийн ажилчдын одонгийн найрт урлаг соёлынхон хүрэлцэн ирж, ая дуугаа өргөлөө

"Алтан гадас" одон хүртсэн ТҮК-ийн ажилчдын одонгийн найрт урлаг соёлынхон хүрэлцэн ирж, ая дуугаа өргөлөө

Ерөнхийлөгчийн зарилгаар "Алтан гадас" одон хүртсэн Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх, ажилчин Гялааны Бямбадорж, зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нарын баярт зориулж Монголын ард түмэн хандив өргөж, “Буган халиун” рестораны хамт олон найрыг нь хийж өгөх санаачилга гаргасан билээ.

Харин өнөөдөр /2021.12.02/ Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан ТҮК-ийн гурван ажилчидын одонгийн найр “Буган халиун” ресторан болж байна. Мөн тус найрт "Эмоци" продакшины жүжигчин О.Тэмүүжин, "X-Түц" продакшны жүжигчин С.Батзориг, Б.Билэгдэмбэрэл /Ивээл/ нар хөтөлж урлаг соёлынхон хүрэлцэн ирж, ая дуугаа өргөлөө.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө