БНСУ-д Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрчээ

БНСУ-д Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрчээ

БНСУ-д кронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрчээ. Энэ талаар тус улсын Эрүүл Мэндийн Яамны “Ёнхап” мэдээллийг агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Нигер улсаас ирсэн 40 гаруй насны хосууд болон тэдний ойрын танилууд гэх таван хүнээс коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн байна. Нөхцөл байдал хүндэрсэн тул Солонгосын Засгийн газар дотоодын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын хилээр нэвтэрч буй бүх хүнд мутацийн шинжилгээг хийх шийдвэрийг гаргажээ. Үүнээс өмнө, Өмнөд Солонгос Өмнөд Африкт байсан гадаадын иргэдийг өөрийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Мөн Өмнөд Африкийн долоон ч орны иргэдийг “Омикрон” хувилбарын улмаас хүлээн авахаас татгалзсан билээ.