ВИДЕО: Монгол охиныг зодсон асуудлаар БНСУ-ын телевизүүд эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ

ВИДЕО: Монгол охиныг зодсон асуудлаар БНСУ-ын телевизүүд эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш зодон, хүчээр согтууруулах ундаа уулгасан хэрэг болсон талаар Солонгос улсын MBC телевиз мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр ГХЯ-наас Монгол охиныг зодсон гэх Солонгос сурагчдын хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг хаасан бол насанд хүрсэн хоёр сурагчийг прокурорт шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Мөн БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ийн мэдээлж байгаагаар солонгос охидод зургаан цагийн турш зодуулж, хоёр өдөр хоригдсон хохирогч Монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын үндэсний суваг "MBC" болон хувийн "JTBC" суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болсон гэж мэдээллээ.