“Омикрон" вирусийн анхны тохиолдол Өмнөд Африкт бүртгэгдэхээс өмнө Нидерланд улсад илэрчээ

“Омикрон" вирусийн анхны тохиолдол Өмнөд Африкт бүртгэгдэхээс өмнө Нидерланд улсад илэрчээ

Нидерландад “COVID-19”-ийн шинэ хувилбар болох “Омикрон” вирус  арван нэгдүгээр сарын 19-23-нд цуглуулсан хоёр сорьцоос илэрчээ.

Энэ нь Өмнөд Африкт энэ хувилбарыг анх мэдээлэхээс өмнөх үе юм. Шинжилгээнд хамрагдсан хүмүүс Африкийн өмнөд хэсэгт очсон эсэх нь тодорхойгүй байгаа аж. Өмнө нь өмнөд Африкаас ням гарагт хоёр нислэгээр ирсэн зорчигчид дундаас  61 иргэн коронавирусээр халдварласан байсан бөгөөд 14-өөс нь “Омикрон” хувилбар илэрчээ.

Эдгээр тохиолдлуудыг Нидерландад бүртгэгдсэн анхны “Омикрон” вирусийн тохиолдолд тооцож байсан юм.

Нидерландад урьд нь цуглуулсан сорьцуудаас ийнхүү шинэ хувилбар илэрсэн нь тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдлуудаас эрт хэдий ч Өмнөд Африкт анх илэрснээс хойш байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Өмнөд Африкт арван нэгдүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцоос анх “Омикрон” хувилбар илэрсэн байна.

Урьдчилсан мэдээллээс үзэхэд, “Омикрон” хувилбар нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгаа юм. Гэвч их хэмжээний мутацид орсон хувилбар вакцины үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх хүртэл гурван долоо хоног орчим хугацаа шаардагдана гэж эрдэмтэд хэлж байна.