Э.Батшугар: Чөлөөт бүсэд яагаад дотоодын банк салбараа байгуулж болохгүй гэж

Э.Батшугар: Чөлөөт бүсэд яагаад дотоодын банк салбараа байгуулж болохгүй гэж

Өнөөдөр /2021.12.02/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Тус хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Э.Батшугар, "Чөлөөт бүсэд яагаад банк салбараа байгуулж болохгүй гэж? Би хувьдаа чөлөөт бүсийг хөгжил авчрах маш том боломж гэж хардаг. Хятадад банкны хадгаламжийн жилийн дундаж хүү 1.5 хувьтай. Тэгвэл дотоодын банк чөлөөт бүсэд салбараа байгуулаад жилийн гурван хувийн хадгаламжийн хүүтэй урт хугацааны хадгаламж бий болгох, зээл олгох зэргээр ажлын байр бий болгох боломжтой”  гэв.