С.Эрдэнэ: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай бие даасан хууль боловсруулна

С.Эрдэнэ: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай бие даасан хууль боловсруулна

Өнөөдөр /2021.12.02/ АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Үүнд тус намын дарга асан С.Эрдэнэ, “Энэ нийгэмд болж буй асуудлуудтай холбоотой ярих зүйл олон байгаа боловч нэн тулгамдсан хоёр асуудал яръя. Нэг нь энэ арванхоёрдугаар сарын  04-06-ны хооронд АН-ы 30 жилийн ой арга хэмжээний хүрээнд Үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулна. Энэ хүрээндээ эхний өдрөө хүндэтгэлийн бөхийн барилдаанаар чуулганаа нээж, цаашид уулзалт хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Чуулганы үеэр Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлт, Хүний эрхийн асуудал гэсэн үндсэн гурван том сэдвээр хэлэлцэгдэж илтгэл тавина. Мөн УИХ-дах АН-ын бүлэгтэй хамтран иргэний үзэл бодлоо илэрхийлэх, Эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барина. Харин энэ сарын 10-нд болох Хүний эрхийн өдрөөр хүний эрхийн форум хэлбэрээр зохион байгуулна" гэжээ.