Хятадын Теннисний холбоо Пэн Шуайг “аюулгүй байгаа” гэдгийг нотлохоос нааш ямар ч тэмцээн зохион байгуулахгүй

Хятадын Теннисний холбоо Пэн Шуайг “аюулгүй байгаа” гэдгийг нотлохоос нааш ямар ч тэмцээн зохион байгуулахгүй

БНХАУ-ын алдарт теннисчин Пэн Шуай саяхан улсынхаа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчид хүчирхийлүүлсэн тухайгаа дэлгэж, шуугиан тарьсны дараа сураггүй алга болоод байсан.

Үүнээс 14 хоногийн дараа Пэн Шуай Олон Улсын Олимпын Хорооны удирдлагатай видеогоор холбогдон, өөрийгөө “аюулгүй, эсэн мэнд” байгаагаа мэдэгдсэн юм.

Гэвч Хятадын Эмэгтэйчүүдийн теннисний холбооноос уг видео “түүнийг аюулгүй байгааг нотлох баримт болж чадахгүй” гэж мэдэгдээд байна. Мөн Пэн Шуайг эсэн мэнд байгаа гэдгийг бүрэн нотлохоос нааш тус улсад зохион байгуулагдаж буй бүх теннисний тэмцээнийг яаралтай зогсоох шийдвэр гаргажээ.

Пэн Шуайгийн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчид хүчирхийлүүлсэн талаараа бичс нийтлэл “Weibo” сүлжээнээс хэдхэн минутын дараа устсан. Гэсэн ч олон нийт болон нөлөө бүхий хүмүүс уг асуудлыг шалгах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Харин БНХАУ-ын эрх баригчид Пэн Шуайгийн ярьсан зүйлсийг үгүйсгэж, тийм зүйл огт болоогүй гэжээ.

Эх сурвалж: BBC