Сү.Батболд нарт холбогдох хэргийг хариуцагч нарын ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ

Сү.Батболд нарт холбогдох хэргийг хариуцагч нарын ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ

УИХ-ын гишүүн Сү.Батболд нарт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон билээ. 
 
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын 4 нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хохирол нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлд 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
 
Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв. 
 
Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын 14 хүнд холбогдох хэргийг шүүх хурал хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна.