Х.Хэрлэнг томилуулахын тулд Монголын тал бүх боломжоор "бууж" өгчээ

Х.Хэрлэнг томилуулахын тулд Монголын тал бүх боломжоор "бууж" өгчээ

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ТУЗ өнгөрсөн сарын 30-ны өдөр /2021.11.30/ хуралдаж, тус замын даргаар Х.Хэрлэнг томилсон билээ. 

Түүнийг Засгийн газраас ОХУ-ын талд санал болгоод байсан юм. Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн. Тэрээр тус албан тушаалд томилогдохоосоо өмнө Ашигт малтмал газрын тосны газрын даргаар ажиллаж байсан нэгэн. 

Тэгвэл түүнийг УБТЗ-ын даргаар томилуулахын тулд Монголын тал бүх боломжоор бууж өгчээ. Тухайлбал, 1993-1995 онд Японы Засгийн газраас авсан МОНП-1, МОНП-2 зээлийн 200 гаруй тэрбум төгрөгийн хүү, алданги ханшийн зөрүүний 200 гаруй тэрбумыг төлөх асуудлыг манай талаас шийдвэрлэхээр болсон.

Мөн саяхан хуралдсан Засгийн газар хоорондын хуралдаанд оролцсон Монголын төлөөллүүд ОХУ талаас тавьсан бүх шаардлагыг хүлээн авч буулт хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнд Жуков 15 дугаар хорооллын дөрвөн байрыг ч оросуудад өгөхөөр болсон аж. 

Ийнхүү Х.Хэрлэнг шууд УБТЗ-ын даргаар томилжээ. Х.Хэрлэн нь ажилдаа орсон гэх мэдээлэл байна.