БНСУ-д хүчирхийлэлд өртсөн монгол охин: Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би энгийн амьдралдаа эргэн орж чадаагүй

БНСУ-д хүчирхийлэлд өртсөн монгол охин: Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би энгийн амьдралдаа эргэн орж чадаагүй

БНСУ-ын дунд ангийн дөрвөн сурагч сургуулийнхаа нэгдүгээр дамжааны Монгол охиныг зодон, зургаан  цагийн турш өрөөндөө цоожилж, хүчээр архи уулгасан хэрэг гарсан талаар MBC news мэдээллээ.

Сурагчид Монгол охинд албадан архи уулгасанаас гадна бичлэгийг нь 5,000 воноор зарсан байна. Тус бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсаны улмаас хохирогч сэтгэл санааны цочролд орж, сургуульдаа явж чадахгүй байгаа талаар MBC news  мэдээлжээ.

Энэ талаар хохирогч MBC-д ярилцлага өгөхдөө “Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би энгийн амьдралдаа эргэж орж чадаагүй” гэсэн байна. Хохирогч нь 10 жилийн өмнө Монголоос Солонгост ирсэн ба эцэг эхийн хамт амьдардаг дунд сургуулийн 1-р дамжааны сурагч аж. Бичлэгийг илрүүлсний дараагаар цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлжээ.

Эх сурвалж: MBC