Хагалгааны үеэр өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан эмчийг 2700 еврогоор торгожээ

Хагалгааны үеэр өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан эмчийг 2700 еврогоор торгожээ

Өнгөрсөн тавдугаар сард Австри улсын Фрейштад эмнэлгийн эмч өвчтөндөө хагалгаа хийхдээ буруу хөлийг нь тайрсан хэрэг гарсан юм. Тэгвэл өчигдөр/2021.12.01/ тус хэргийн шүүх хурал болж 43 настай эмч бүсгүйд 2700 еврогийн торгууль ногдуулжээ.

Мэс заслын үеэр өвчтөний зүүн хөлийг тайрах байсан ч эмч андууран баруун хөлийг нь тайрсан аж. Үүнийг эмнэлгийн ажилчид болон ар гэр нь мэс заслаас хоёр хоногийн дараа өвчтөний боолтыг солих үеэр мэджээ.

Эмч бүсгүй цагдаад мэдүүлэг өгөхдөө “яагаад зүүн хөлийг биш баруун хөлийг нь тэмдэглэсэн гэдгээ мэдэхгүй байна” гэж хариулсан байна. Энэ талаарх мэдээлэл хэвлэлүүдэд гарсны дараа олон нийт тус эмнэлэгт хатуу хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Үүний дараа эмнэлгийн удирдлага хэвлийн бага хурал хийж, олон нийтээс уучлал гуйж байжээ. Харин алдаа гаргасан эмч өөр эмнэлэг рүү шилжсэн байна. Мөн шүүх хурал болохоос өмнө өвчтөний эхнэрт 5000 еврогийн нөхөн төлбөр олгожээ.

Харамсалтай нь хөлөө тайруулсан өвчтөн мэс заслаас хэдэн сарын дараа нас барсан байна. 1995 онд АНУ-д үүнтэй адил хэрэг гарч байв. Тодруулбал, чихрийн шижинтэй өвчтөнд мэс засал хийхдээ эмч андууран буруу хөлийг нь тайруулжээ. Үүнийгээ хагалгааны үеэр мэдсэн бөгөөд аль хэдийн зүсэлт хийсэн байсан учраас хөлийг нь тайрахаас өөр аргагүйд хүрсэн аж.  

Эх сурвалж: BBC