БНХАУ: Коронавирусийн “Омикрон”-ы тархалттай холбоотой Бээжингийн өвлийн олимпыг хойшлуулахгүй

БНХАУ: Коронавирусийн “Омикрон”-ы тархалттай холбоотой Бээжингийн өвлийн олимпыг хойшлуулахгүй

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас коронавирусийн “Омикрон” хувилбарын тархалт дэлхийн улс орнуудад огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ-ын зүгээс Бээжингийн өвлийн олимпыг хойшлуулахгүй хэмээн мэдэгджээ.

Өвлийн олимп нь ирэх оны хоёрдугаар сарын 04-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа бөгөөд энэ талаар тус улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жа Лоажин мэдэгдэлдээ, “Манай улсад зохион байгуулагдах өвлийн олимпын наадам цуцлагдах хэмжээнд яасан ч хүрэхгүй гэдгийг итгэлтэйгээр мэдэгдэж байна. Энэ төрлийн эрсдэлийг тооцоолсон. Манай улс вирусийн эсрэг сэргийлж, хянах хангалттай туршлагатай тул хуваарийн дагуу зохион байгуулна” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

46 минутын өмнө