Германы Мюнхен хотод дэлхийн 2-р дайны үеийн бөмбөг дэлбэрч, дөрвөн хүн шархаджээ

Германы Мюнхен хотод дэлхийн 2-р дайны үеийн бөмбөг дэлбэрч, дөрвөн хүн шархаджээ

Германы Мюнхен хотын төмөр замын барилгын талбайд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн шархаджээ.

Гал командын ажилчдын мэдээлснээр "Доннерсбергер"-ийн гүүрний ойролцоо өрөмдлөгийн ажлын үеэр тус бөмбөг дэлбэрсэн байна. Үүний улмаас Мюнхений ихэнх хэсэгт төмөр замын хөдөлгөөн зогсонги байдалд орсон.

Дэлбэрээгүй дайны үеийн тэсрэх бөмбөг Герман улсад байнга олддог бөгөөд үүний улмаас томоохон хотуудад нүүлгэн шилжүүлэлт хийдэг байна.

Онцгой байдлын алба хаагчид болон тэсрэх бөмбөг устгах мэргэжилтнүүд хэргийн газарт шуурхай очиж, бөмбөгний үлдэгдлийг шалгасан байна. Одоогийн байдлаар тус дэлбэрэлтэнд шархадсан дөрвөн хүний нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Эх сурвалж: BBC NEWS




Өнөөдөр бар өдөр

54 минутын өмнө