Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ахална

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ахална

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулжээ.

Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ахлах аж. Мөн дэд ажлын хэсгүүдийг байгуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төсөлд:

  1. Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, сурталчлан таниулах зорилгоор шинээр оюуны бүтээл туурвих, эрдэм шинжилгээний хурал болон шаардлагатай бусад арга хэмжээг зохион байгуулах,
  2. Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэн батлах ажилд оролцсон ажлын хэсэг, зохион байгуулах комисс, ардын их хурлын депутат, улсын бага хурлын гишүүд болон эрдэмтэн судлаач холбогдох бусад хүмүүст хүндэтгэл үзүүлэх,
  3. Үндсэн хууль тогтоогчдын үйл хэргийг хүүхэд залууст сурталчлан таниулах, дурсгалыг мөнхжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх,
  4. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг шийдвэрлэхийг Засгийн газар, Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.
  5. Арга хэмжээг зохион байгуулахдаа цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр зөвлөмжийг сахин биелүүлж, хэрэгжүүлэхийг холбогдох иргэд, байгууллага болон бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал чиглэл болгоно гэж тусгажээ.