ЭМЯ: Улаанбаатарт 274, орон нутагт 167 тохиолдол батлагдаж ГУРВАН хүн эндэв

ЭМЯ: Улаанбаатарт 274, орон нутагт 167 тохиолдол батлагдаж ГУРВАН хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 441 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 274
  • Орон нутагт 167 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 5300 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 2,073
  • хүндэвтэр 2543
  • хүнд 573
  • нэн хүнд 111 хүн байна.

Мөн хугацаанд 41-80 насны гурван хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1935 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.