АНУ-д коронавирусийн "Омикрон" хувилбарын анхны тохиолдол илэрлээ

АНУ-д коронавирусийн "Омикрон" хувилбарын анхны тохиолдол илэрлээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад аялаад Калифорнид буцаж ирсэн иргэнээс коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрсэн тухай АНУ-ын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

“АНУ-д Омикрон хувилбарын анхны тохиолдол илрэх нь цаг хугацааны асуудал байсан” гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи хэлсэн байна.

Ийнхүү дэлхийн 23 оронд коронавирусийн  “ОМИКРОН” хувилбар бүртгэгдлээ.

Тус иргэн Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Өмнөд Африкаас ирсэн бөгөөд өнгөрсөн Даваа гарагт халдвар илэрсэн байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн, шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ажээ. Өвчтөнтэй ойрын хавьтал болсон бүх хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 




Өнөөдөр бар өдөр

3 минутын өмнө