ШУУРХАЙ МЭДЭЭ: Шатахуун ачсан чиргүүлтэй автомашин Хөвсгөл аймгийн нууранд живжээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Шатахуун ачсан чиргүүлтэй автомашин Хөвсгөл аймгийн нууранд живжээ

Шатахуун ачсан автомашин нуур руу цөмөрч живжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон тухай дуудлагыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид  23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч 45 настай Э /эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байжээ. Автомашины жолооч аюулгүй гарсан байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул өнөөдөр өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлжээ.