Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Өнөөдөр /2021.12.02/ нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтэйн уулс, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.