Э.Одбаяр нар хорих ангиас Д.Монголхүүг хүч хэрэглэж авч явсан эсэхийг хэлэлцэх шүүх хурал ЗАРЛАГДЖЭЭ

Э.Одбаяр нар хорих ангиас Д.Монголхүүг хүч хэрэглэж авч явсан эсэхийг хэлэлцэх шүүх хурал ЗАРЛАГДЖЭЭ

"No Double Standard" хөдөлгөөний  зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан ч, тэднийг хугацаанаас нь өмнө сулласан билээ. 

Учир нь тэднийг "Жагсаал, цуглаан удаа дараа зохион байгуулсан, хууль хяналтын байгууллагын ажилтнуудад эсэргүүцэл үзүүлсэн. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангиас Д.Монголхүүг хууль зөрчиж авч явсан" үндэслэлээр цагдан хорьсон гэж албан эх сурвалж мэдээлж байв.

Тэгвэл тэдийг Эрүүгийн хуулийн 23.1.1-д заасны дагуу яллагдагчаар татсан шүүх хурал энэ сарын 09 /2021.12.09/-нд 8:30 цагаас товлогджээ.

Энэ талаар иргэн Д.Монголхүү өөрийн твиттер хуудастаа, “No Double Standard -ын залуусыг эрүүгийн хуулийн 23.1.1-ээр яллагдагчаар татсан шүүх хурал 12-р сарын 09-нд 8:30 цагаас товлогдожээ. ЦЕГ-ын дарга н.Болд-ын олон нийтэд мэдээллэсэн Э.Одбаяр Д.Монголхүүг 461-р ангиас өргөж хүч хэрэглэн авч гарсан уу үгүй юу гэдгийг мэдэхэд 8 өдөр үлдлээ” хэмээжээ.