Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорт шилжүүлжээ

Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорт шилжүүлжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Өдгөө Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Харин, Н.Түвшинбаярт холбогдох дээрх хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.1-ны заасны дагуу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан ч, Э.Энхбатын өмгөөлөгч дахин шалгах хүсэлт гаргасан тул, “нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан” талаар албаны эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэмэлт мөрдөн, шалгалт хийгээд, Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.